Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
6 verses
1Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй,Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй,Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!
2Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.
3Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөдНавчис нь ч хатдаггүй.Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.
4Хорон муу хүмүүс бол тийм биш,Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.
5Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.
6Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,Харин хорон муу хүний зам сөнөх болно.