Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
7 verses
1ЭЗЭН дотор би хоргоддог.Та нар сэтгэлд минь хандан“Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!
2Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж,Сумаа тавихаар зэхэж байгаа ньХаранхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.
3Хэрэв сууриуд устгагдвалЗөв шударга хүн юу хийж чадах вэ?
4ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна.ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
5ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөдХүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөдГал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
7ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай.Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.