Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
8 verses
1Би харцаа уулс уруу өргөнө.Хаанаас надад тусламж ирэх вэ?
2Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэнЭЗЭНээс ирдэг.
3Тэр чамайг хөл алдуулахгүй.Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4Харагтун, Израилийг хамгаалагч ТэрээрҮүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5ЭЗЭН бол чамайг хамгаалагч.ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.Тэр чиний сэтгэлийг сахина.
8ЭЗЭН чиний орох, гарах бүрийгӨдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.