Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
6 verses
1ЭЗЭН, хэдий болтол юм бэ?Та намайг үүрд мартах юм уу?Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?
2Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж,Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ?Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ?
3Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч.Нүдийг минь нээгээч,Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.
4Миний дайсан ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж,Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно.
5Харин би Таны хайр энэрэлд итгэсэн.Миний зүрх Таны авралд баясах болно.
6Би ЭЗЭНд дуулна,Учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм.