Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
5 verses
1ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
2Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж,Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.
3Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй,Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй,Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4Түүний нүдэнд олиггүй хү�� жигшигддэгБоловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм.Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
5Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй.Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.