Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
11 verses
1Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөдНүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!
2ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөдСүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!
3Би дуугүй байхадӨдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.
4Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж бай��.Шим шүүс минь зуны ганд хатсан юм.Села
5Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөдГэм нүглээ би нуугаагүй.“Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв.Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.Села
6Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг.Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй.
7Та бол миний хоргодох газар,Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг.Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг.Села
8Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө.Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.
9Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол.Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй болТа нарт ойртон ирэхгүй.
10Хорон муу хүний зовлон гуниг олон билээ.Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.
11Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун.Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!