Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
12 verses
1Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.
2ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөдТэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно.Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
3ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.Та түүнийг өвчтэ�� байхад нь сэргээн босгоно.
4Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч.Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч” гэв.
5Миний дайснууд намайг муулан“Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
6Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаадГадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
7Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.Намайг хорлохоор тэд хуйвалдан
8“Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй” гэнэм.
9Миний итгэдэг,Миний талхыг идэж байсан дотно найз минь чМиний эсрэг өсгийгөө өргөсөн.
10Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
11Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учирТа намайг таалдгийг би үүгээр мэднэ.
12Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж,Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.