Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
8 verses
1Бурхан, миний хашхирахыг сонсооч.Миний залбиралд чих тавиач.
2Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.
3Учир нь Та миний хоргодох газар,Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
4Өөр��йн майханд намайг мөнхөд суулгаач.Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.Села
5Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
6Та хааныг урт наслуулна.Тэрээр олон үеүдийн турш амьдарна.
7Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно.Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.
8Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулдБи Таны нэрийг мөнхөд магтан дуулна.