Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
12 verses
1Бурхан Иудад алдартай.Түүний нэр Израильд аугаа.
2Түүний асар Салемд бий.Түүний орших газар ч бас Сионд бий.
3Тэнд Тэрээр галтай сумнууд,Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан.Села
4Та бол алдартай,Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.
5Бат бэх з��рхтэй хүмүүс дээрэмдүүлж,Нойрсоцгоожээ.Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.
6Иаковын Бурхан, Таны зэмлэлдМорьтон хийгээд морь нь хоёулаа гүн нойронд автжээ.
7Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм.Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?
8Та тэнгэрээс шүүлтийг сонсгосон.
9Бурхан дэлхийн бүх даруу хүмүүсийг аврахаарШүүхийн тулд боссон үедГазар айж, дуугүй байсан.Села
10Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно.Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
11Өөрийн Бурхан ЭЗЭНд тангараглаж, түүнийгээ биелүүл.Түүнийг хүрээлэгч бүгд эмээвэл зохих Түүнд бэлгүүдийг баригтун.
12Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно.Түүнээс дэлхийн хаад айдаг юм.