Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
7 verses
1Түүний суурь ариун ууланд бий.
2ЭЗЭН Сионы дааман хаалгуудыгИаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.
3Бурханы хот оо,Чиний талаар алдартай юмс яригддаг.Села
4“Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана.Харагтун, Филист ба Тир Етиопын хамт«Энэ нэгэн тэ��д төрсөн» гэнэ”.
5Харин Сионы тухай“Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ.Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.
6ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ.Села
7Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт“Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ.