Loading Bible Translation
First-time download in progress. This may take a few seconds…
Mongol Holy Bible Wordproject Bible
17 verses
1Соломоны дуунуудын дуун.—
2Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
3Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөдчиний нэр асгагдсан тос мэт тулохид чамд дурлана.
4Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!Намайг хаан өөрийн танхимуудад авчрав.—Бид чамаар бахдан, баярлаж,Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө.Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.—
5Иерусалимын охид оо!Би Кедарын майхнууд,Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.
6Бор хэмээн намайг бүү ширтээч.Учир нь намайг нар түлсэн юм.Эхийн минь хөвгүүд надад уурлаж,намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.
7Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч.Сүргээ чи хаана бэлчээж,жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?—
8Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь,сүргийн мөрөөр урагш явж,хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.
9Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
10Унжлага зүүлттэй хацар чинь,шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий.—
11Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.—
12Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.
13Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.
14Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ.—
15Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Тагтаа мэт нүдтэй аж, чи!—
16Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ!Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.
17Байшингийн маань хөндлөвч хуш агааддээвэр маань агар мод бөлгөө.